Үндэсний Монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтын чиглэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш О.Ууганцэцэгээр Үндэсний Монгол бичгийн “Оношилгоо”, Үндсэн зурлага, эгшиг үсэг таних”, Урт эгшиг тэмдэглэх”, “Монгол тоо”, “Дэвсгэрлэх ба үл дэвсгэрлэх” сэвдээр 8 цагийн хичээл, сургалтыг зохион байгуулж, хэлтсийн алба хаагчдыг бүрэн хамруулсан болно.