Үйл ажиллагааны стратегийн зорилго,зорилт
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон бодлогын баримт бичгүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хангах
- Стандартад нийцсэн цагдан хорих, баривчлах байрыг шинээр барьж ашиглалтад оруулна:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд “Цагдаагийн байгууллага баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг үе шаттайгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлнэ” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дотоод нөөц бололцоондоо тулгуурлан баривчлах байрыг өргөтгөн засварлан тохижуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.