Алсын хараа

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн болон албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Цагдан хорих байрны дотоод журам, Хорих ангийн дотоод журам, Хорих ангийн харуул хамгаалалтын журам болон бусад холбогдох хууль, эрх зүйн актыг мөрдлөг болгон өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай хүртээмжтэй явуулах зорилгоор “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд” нэртэй апликейшн программыг нэвтрүүлсэнтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийг тухай бүрт цахим бүртгэлд оруулан төрийн албаны ил тод нээлттэй байдал, түргэн шуурхай хүртээмжтэй байдлыг хангаж, газрын иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглаж байна.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн ялтанд тавих хяналтыг хууль, журмын дагуу зохион байгуулж, шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын хэрэгжилтийг бүрэн ханган ажиллаж байна.