Бидний тухай

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Цагдан хорих байр, Баривчлах байр байгуулах тухай” А/238 дугаар тушаал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн А/146 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд 18 алба хаагчийн орон тоотой үүсгэн байгуулагдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/572 дугаар тушаалаар орон тоо нэмэгдэж өнөөдрийн байдлаар 19 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Захиргаа, санхүү, Цагдан хорих байр, Иргэний шийдвэр гүйцэтгэл, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа гэсэн үндсэн 4 чиглэлээр Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Цогтцэций, Баян-Овоо сумдыг хариуцан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.